Шинжээчид Nvidia-ийн хувьцааг 30% өснө гэж 20 сая долларын бооцоо тавьжээ
Шинжээчид болон хөрөнгө оруулагчид хиймэл оюуны ухааны салбарын өсөлтөөс үүдэн NVIDIA корпорацийн (NASDAQ:NVDA) тайланд өндөр хүлээлт тавьж байсан. Тэгвэл тус корпораци хүлээлтээс ч өндөр гүйцэтгэлийг танилцуулсан нь тэднийг алмайруулж байна.
Тэгвэл нэгэн арилжаачин 5 сарын сүүлчээр тус корпорацийн эхний улирлын санхүүгийн тайланг 30% өсөж хүлээлтээс давна гэж 21 сая ам.доллароор бооцоо тавьж байгаагаа мэдэгджээ.
Шинжээчдийн таамаглал
Goldman Sachs-ийн шинжээчид NVIDIA-ийн 2024 оны борлуулалтыг 109 тэрбум ам.доллар байна гэж таамаглажээ.
Өнгөрсөн жил шинжээчид тус компанийг энэ онд ердөө 37 тэрбум ам.долларын орлого олно гэж таамаглаж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй