Kimberly-Clark хамгаалалтын хувцас хэрэгсэл үйлдвэрлэдэг компаниа 640 сая ам.доллароор худалдана
Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Kimberly-Clark компани нь Kimtech болон KleenGuard брэндийн хамгаалалтын хувцас хэрэгсэл үйлдвэрлэгч /бээлий, нүдний шил зэрэг/ компаниа Австралийн хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэгч Ansell компанид 640 сая ам.доллароор бэлнээр худалдахаар болжээ.
Энэ нь АНУ-ын эрүүл мэндийн салбарын худалдан авагчид гадаадад суурилсан ханган нийлүүлэгчид рүү шилжиж байгаатай холбоотой юм.
Хөрөнгө оруулалт босгоно
Энэхүү худалдан авалт ирэх 7-12 сарын хооронд хийгдэх төлөвтэй байгаа бөгөөд Ansell худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд 306 сая ам.доллар хүртэлх дүнг зах зээлээс босгож, 377 сая ам.долларыг зээлийн санхүүжилтээс авахаар төлөвлөж байна.
Худалдагч худалдан авагч талын хувьд
Kimberly-Clark компанийн хувьд зардлаа бууруулах, үйл ажиллагаагаа оновчтой болгох зорилгоор хийж буй төлөвлөгөөний нэг хэсэг нь юм байна.
Харин Ansell энэхүү худалдан авалтыг зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, бизнесээ өргөтгөснөөр зардлаа бууруулж чадна гэж найдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй