Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алибаба групп 4.8 тэрбум ам.долларыг хувьцаагаа эргүүлэн худалдаж авахад зарцуулжээ

Алибаба групп 4.8 тэрбум ам.долларыг хувьцаагаа эргүүлэн худалдаж авахад зарцуулжээ

Алибаба групп 4.8 тэрбум ам.долларыг хувьцаагаа эргүүлэн худалдаж авахад зарцуулжээ

БНХАУ-ын технологийн томчууд зах зээлийн үнэлгээгээ сэргээхийн тулд  хувьцаагаа ихээр худалдан авч байна.

Одоогоор БНХАУ-ын Шанхай, Шенжень, ХонгКонгийн биржүүд 2021 оны оройн цэгээс хойш 4.5 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээ алдаад байгаа юм.

Тиймээс БНХАУ-ын зохицуулагч байгууллагуудаас нээлттэй компаниуддаа хандан зах зээл дэх гэлийг тогтворжуулахын тулд хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг уриалсан юм.

 

Алибаба групп (BABA) 

 

2023 онд Алибаба (BABA) групп зах зээлийн үнэлгээнийхээ ¼-г алдсан.

 

Тиймээс 2024 оны 3 сарын 31-ний өдрийн байдлаар АНУ болон Хонг-Конгийн зах зээлээс нийт 12.5 тэрбум ам.долларын хувьцаагаа худалдаж авсан ба энэ нь эргэлтэд буй хувьцааны 5.1%-тай нь тэнцэж байна. 

Энэ нь өнгөрсөн жилийн түүхэн дэх БНХАУ-ийн технологийн компанийн хувьцаагаа эргүүлэн авсан хамгийн өндөр дүн болжээ.

2024 оны эхний улирлын байдлаар Алибаба компани нийт 4.8 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авахад зарцуулсан нь компанийн түүхэн дэх  2 дахь том худалдан авалт юм. 

Хувьцаагаа эргүүлэн худалдаж авах нь зах зээл дэх хувьцааны тоо хэмжээг багасгадаг учир хувьцааны үнийг өсгөдөг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.