Хагас дамжуулагч үйлдвэрлэгч Applied Materials санхүүжилтгүйн улмаас төслөө зогсоох уу?
АНУ-ын хамгийн том хагас дамжуулагч төхөөрөмж үйлдвэрлэгч Applied Materials компани засгийн газрын санхүүжилт зогссоны улмаас Цахиурын хөндийд барьж буй 4 тэрбум ам.долларын өртөгтэй судалгааны байгууламжийн ажлаа хойшлуулах эсвэл цуцалж ч магадгүй гэж San Francisco Chronicle сонинд мэдээлжээ.
Төсөл нурсан шалтгаан
2022 оны 8 сард Ерөнхийлөгч Байден дэлхийн чипний хомсдолыг арилгах, АНУ-ын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Чип ба Шинжлэх Ухааны тухай хуулийг үзэглэж, 52.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон.
Гэвч чипний үйлдвэрлэлийн дэмжлэг авах хүсэлтэй аж ахуйн нэгжийн тоо хэт их байгаа учраас тус сангийн санхүүжилтээс зарим төслийг хасахаар шийджээ.
Санхүүжилт авагчдын нэг Applied Materials компани нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн дэвшлийг хурдасгах зорилгоор 2023 оны 5 сард тус судалгааны төвийг байгуулах төлөвлөгөөгөө зарлаж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй