БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн нь бусад орнуудад нөлөөлж байна
БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал оргил түвшинд хүрснийг Economist Intelligence Unit компани мэдээлсэн ба тус улс нь үйлдвэрлэлээ өсгөж, дэлхийн даяар бүтээгдэхүүний үнийг доогуур байлгаж буй асуудалд АНУ-ын Сангийн сайд Janet Yellen, нар анхааруулга өгөөд байгаа юм.
БНХАУ-ын 3-р сарын аж үйлдвэрлэгчдийн PMI индекс 50.8 буюу сайн түвшинд ирсэн ба эхний 2 сарын байдлаар аж үйлдвэрийн компаниудынх нь ашиг 10.2%-иар өсөөд байна. Ялангуяа БНХАУ-ын цахилгаан бараа, хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадал хэт өндөр түвшинд хүрснийг шинжээчид онцолж байна.
Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд буй БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар хямарч, эрэлт буурснаас гангийн гарц болон барилгын машин механизм, барилгын материал үйлдвэрлэх хүчин чадал нь илүүдсэн байна. Энэ нь Азийн бусад улс орнуудад хямд барилгын түүхийн эдийн нийлүүлэлт болж, орон сууцны өртгийг бууруулах хүчин зүйл болох магадлалтай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй