Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Иран Израиль яагаад довтолсон бэ?

Иран Израиль яагаад довтолсон бэ?

Иран Израиль яагаад довтолсон бэ?

Өнгөрсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 13-нд Иранаас Израиль руу 300 гаруй дрон, пуужин харваж, анхны бүрэн хэмжээний цэргийн довтолгоог эхлүүллээ. Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч, армийн администратор Даниел Хагаригийн хэлснээр пуужингийн 99 орчим хувийг агаарт байхад нь сөнөөсөн байна.

Ираны хэвлэл мэдээллийнхэн энэхүү халдлагыг хийх болсон шалтгааныг энэ сард Сирийн Дамаск хот дахь Ираны консулын барилга руу Израилийн зүгээс цохилт өгсний хариу гэж тайлбарлаж байна. Тэрхүү цохилтын улмаас Ираны талаас Исламын хувьсгалын гвардын корпусын гишүүд, тэр дундаа ахлах командлагч Мохаммад Реза Захеди, түүний багийнхан амь үрэгдсэн.

Хамас бүлэглэл Ираныг Израилийн эсрэг дайралт хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Сири дэх халдлагын эсрэг зохих хариу арга хэмжээ авсан гэж үзэж байна.

Израилийн дайны засгийн газар ням гарагт олон цаг хуралдсан ч хэрхэн хариу өгөх талаар шийдвэр гаргалгүйгээр хуралдааныг өндөрлөсөн байна.

Засгийн газрын гишүүд өөр өөр байр суурьтай байгаа бөгөөд зарим гишүүн дайралт хийх бус өөрсдийгөө л хамгаалах хэрэгтэй гэсэн бол ойрхи дорнод даяар цуурайтсан томоохон хэмжээний хариу цохилт өгөх хэрэгтэй гэж зарим хэсэг нь үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.