2024 онд дэлхийн эдийн засаг 3.2 хувиар өснө.
Олон улсын валютын сан (ОУВС) энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 3.2 хувь болгон өсгөж, инфляцын дарамт, мөнгөний бодлогын өөрчлөлтийг үл харгалзан эдийн засаг тэсэж чадна хэмээжээ.
Энэ тооцоолол нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын таамаглалаас 0.1 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2025 онд дэлхийн эдийн засаг 3.2 хувийн өсөлтөө хадгална гэж ОУВС үзэж байна.
АНУ Ковид-19 цар тахлын дараах хямралыг давж, Европын эдийн засгууд хурдацтай сэргэж буй ч Хятад зэрэг зарим хөгжиж буй томоохон орнуудын эдийн засгийн төлөв эерэг бус байгаа нь дэлхийн худалдааны түншүүдэд дарамт учруулж болзошгүй гэж уг тайланд онцолсон байна.
Хятад улсын эдийн засаг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, худалдааны хурцадмал байдал, геополитикийн эрсдэл зэргээс үүдэн сөрөг төлөвтэй хэвээр байгаа ба тус улс глобал эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдийн тоонд багтжээ.
Дэлхийн дундаж инфляц 2023 онд жилийн дүнгээр 6.8 хувь байсан бол 2024 онд 5.9 хувь, улмаар 2025 онд 4.5 хувь болж буурч, өндөр хөгжилтэй орнууд инфляцын зорилтот түвшиндээ хүрч чадна хэмээн ОУВС таамаглаж байгаагаа мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй