AI чипний өндөр эрэлтийн улмаас TSMC компанийн 1-р улирлын орлого болон цэвэр ашиг хүлээлтийг давсан байна
- TSMC компани нь дэлхийн хамгийн том дэвшилтэд процессор, чип үйлдвэрлэгч бөгөөд үүний харилцагч компаниудад Nvidia, Apple компаниуд багтдаг байна.
- БНХАУ-ын клонууд болон ChatGPT зэрэг томоохон хэлний чиглэлийн хиймэл оюун ухааны системүүдийн тархалттай холбоотой AI чипний эрэлт өндөр байна.
TSMC компанийн санхүүгийн тайланд:
- Борлуулалтын орлого бодитоор 18.87 тэрбум ам.доллар гарлаа (хүлээлт:17:91 тэрбум ам.доллар)
- Цэвэр ашгийн гүйцэтгэл 6.9 тэрбум ам.доллар (6.6 тэрбум ам.доллар)
TSMC компанийн CEO C.C.Wei мэдэгдэлдээ “Эрчим хүчний үр ашигт тооцооллын хүчин чадлын AI эрэлтийг хангахын тулд хиймэл оюуны инноваторууд бараг бүгд TSMC-тэй хамтарч ажиллаж байна.” гэж мэдэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй