Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Salesforce компани Informatica-г худалдан авах төлөвлөгөөгөө цуцаллаа

Salesforce компани Informatica-г худалдан авах төлөвлөгөөгөө цуцаллаа

Salesforce компани Informatica-г худалдан авах төлөвлөгөөгөө цуцаллаа

АНУ-ын программ хөгжүүлэлтийн Salesforce компани нь программ хөгжүүлэлтийн Informatica компанийг 10 тэрбум ам.доллараар худалдаж авах талаар мэдээлэл Wall Street Journal-д цацагдсан ба тус мэдээний дараа Salesforce-ийн хувьцааны ханш 7.3%-иар буурч, Informatica компаний ханш ч огцом унасан байна. Informatica компанийг худалдан авахад санал болгосон ханш 30-аад ам.долларын түвшинд байсан боловч хувьцааны үнэ нь аль хэдийн тус ханшаас дээгүүр арилжаалагдаж байсны улмаас ханш нь буурчээ.

Тус хэлцэлтэй холбогдуулан M&A хэлцэлд туршлагатай Salesforce компани хувьцаа эзэмшигчдийн шүүмжлэлд өртөж, ашигт ажиллагааг сайжруулах тал дээрээ ажиллах шаардлагатай тулгарсан байна. Мэдээллийн технологийн Informatica компани 2015 онд хаалттай компани болон хувьчлагдаж байсан бол 2021 онд дахин олон нийтэд нээлттэй компани болж хувьцаагаа арилжаалсан байна. Хэрэв энэхүү хэлцэл амжилттай болсон бол 2021 онд Slack Technologies-ийг ойролцоогоор 28 тэрбум доллараар худалдаж авснаас хойш Salesforce-ын хамгийн том хэлэлцээр болохоор байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.