Технологийн аваргууд тайлангаа танилцуулна.
АНУ-ын индексүүд сүүлийн жил гаруй хугацаанд үзүүлээгүй уналттай байна.
2024 оны 1 улирлын тайлангууд дөнгөж эхэлж байгаа ч хөрөнгө оруулагчид Q1 тайлангаас өндөр тоо хүлээхгүй байна.
Энэ долоо хоногт гайхамшигт долоон гэж нэрлэгддэг технологийн аваргуудын дөрөв нь тайлангаа мэдээлнэ. Мягмар гарагт цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч Тесла (NASDAQ: TSLA), лхагва гарагт Мета (NASDAQ: META), дараа нь Microsoft (NASDAQ: MSFT) болон Alphabet (NASDAQ:GOOGL) компаниуд тайлангаа танилцуулна.
Том технологи компаниуд нь S&P 500 болон Nasdaq 100 индексүүдэд маш чухал бөгөөд тус компаниуд индексийн хамгийн том жинг эзэлдэг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй