Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Зэсийн баяжмалын биржийн арилжааг албан ёсоор нээлээ.

Зэсийн баяжмалын биржийн арилжааг албан ёсоор нээлээ.

Зэсийн баяжмалын биржийн арилжааг албан ёсоор нээлээ.

2023 онд Монголын Хөрөнгийн Биржээр нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш арилжаалж эхэлсэн.

Засгийн Газрын 73-р тогтоолоор зэсийн баяжмалыг Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалахаар шийдвэрлээд байсан бол өнөөдрөөс эхлэн Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн арилжаагаар албан ёсоор эхлүүллээ.

Монгол Улсын 2023 он болон 2024 оны эхний улирлын байдлаар нийт 1.9 орчим сая тонн зэсийн баяжмал экспортлоод байна.

Засгийн Газраас уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хийгдэж буй арилжааг улсын нийт экспортын 25 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй байхаар төлөвлөж буй.

Сонирхуулахад, 2023 онд нүүрсний биржийн арилжааг эхлүүлснээс хойш 20.1 сая тонн нүүрс арилжаалсан нь тус хугацаанд улсын хэмжээнд нийт экспортолсон нүүрсний 23 хувьтай тэнцэж байна.

 

Голомт Капитал ҮЦК-ийн хувьд уул уурхайн биржийн арилжаа эрхлэх зөвшөөрлийг Монгол Улсад анх удаа авсан компани бөгөөд та хамтран ажиллах боломж болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

 

ХОЛБОО БАРИХ: 7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.