Монгол Улсын эдийн засаг 2024 оны эхний 2 сард 7.8% өслөө
Монгол Улсын эдийн засгийн онцлох үзүүлэлтүүд зарлагдаад байна. Он гарсаар манай улсын нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оноос 4 сая тонноор өсөж, нийт 18.1 сая тонн нүүрс экспортлоод байна.
Экспортын голлох түүхий эдүүдийн үнэ өссөн буюу 2024 оны 4 сард дэлхийн зах зээл дээрх алтны үнэ түүхэн дээд хэмжээнд, зэсийн үнэ сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрлээ.
БНХАУ-ын гангийн зах зээлийн уналтаас шалтгаалан сүүлийн саруудад нүүрсний үнэ бууралттай байсан ч цар тахлын өмнөх үеэс өндөр байна.
БНХАУ-ын 1 дүгээр улирлын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж 5.3 хувь гарсан нь манай улсын экспортыг эрэлт талаас дэмжих гол хүчин зүйл болж байна.
Дээрх үзүүлэлтүүдийн нөлөөгөөр Монгол Улсын хэмжээнд уул уурхай, боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлтийн нөлөөгөөр эдийн засаг 7.8 хувийн өсөлт үзүүллээ.
Мөн 1 дүгээр улиралд улсын хэмжээнд инфляц өмнөх оны мөн үеэс 5.2 нэгж хувиар буурч, 7 хувьд хүрснээр Монголбанкны зорилтот түвшинд хүрч тогтворжоод байна.
Эх сурвалж: Сангийн яам
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй