Бодлогын хүүгийн шийдвэрийг арилжаанд хэрхэн ашиглах вэ?
Өгөгдөл: ХНС-ийн ээлжит шийдвэр
Хэзээ: 2024.05.02-ны 02:00 цагт
Хүлээлт: Бодлогын хүүг 5.25-5.50% хооронд хадгалах
Хэрэв бодлогын хүүг өсгөх шийдвэр гарвал яах вэ?
Хувьцаанууд: Санхүүгийн болон өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч компаниудын хувьцаа өсөх боломжтой. Мөн технологи болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьцаа түлхүү зарагдах хүлээлт байна.
Бондууд: 2 жилийн хугацаат бондын өгөөж 5.0%-иас давж өсөх боломжтой. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.7-5.0%-д хүрч өснө.
Түүхий эдүүд: Бодлогын хүүг өсгөх хүлээлт түүхий эдүүдийн ханшид сөргөөр нөлөөлөх магадлал бага байна. Ам.долларын ханшийн чиглэл хүчтэй байх эсэх нь түүхий эдийн ханшид нөлөөлөхөөр байна.
Хэрэв бодлогын хүүг аажмаар бууруулах шийдвэр гарвал яах вэ?
Хувьцаанууд: Мөчлөгийн чанартай хэрэглээний салбар, технологийн салбарын хувьцаанууд өсөх боломжтой. Индексүүд оройн цэгээ шалгаад бууж буй энэ үед чиглэл хүчтэй өөрчлөгдөх боломжтой.
Бондууд: АНУ-ын 2 жилийн хугацаатай бондуудын өгөөж өөрчлөгдөхгүй бол 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж 4.5%-д унах магадлалтай.
Түүхий эдүүд: Түүхий эдийн ханшид эергээр нөлөөлж ерөнхий трендийн үндсэн хөдөлгөөнийг үүсгэх магадлалтай. Ялангуяа алт болон мөнгөний ханшийг дэмжинэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй