Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Карвана компанийн хувьцааны ханш 30 хувь өслөө.

Карвана компанийн хувьцааны ханш 30 хувь өслөө.

Карвана компанийн хувьцааны ханш 30 хувь өслөө.

Өчигдөр хуучин машин худалдааны эрхэлдэг Карвана компаниас нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд үр дүн нь шинжээчдийн хүлээлтийг эвдсэнээр хувьцааны ханш нь 30 гаруй хувиар өслөө.

Орлого өсөв

Шинжээчид тус компанийг 2.68 сая ам.долларын орлого олно гэж таамаглаж байсан бол бодитоор 3.06 сая ам.долларын орлого олжээ.

Тус компани 7.7%-ийн тохируулсан EBITDA маржинтай ажилласан нь 1-р улиралд АНУ-ын автомашины жижиглэн худалдааны бүх борлуулагчдаас өндөр байна.

Карвана компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эрни Гарсиа хэлэхдээ, эхний улиралд бид компанийн түүхэн дэх хамгийн сайн үр дүнг үзүүллээ. Ингэснээр Карванагийн онлайн жижиглэнгийн худалдааны загвар нь салбартаа тэргүүлэгч байж, ашигтай ажиллаж чадна гэсэн олон жилийн итгэлийг хөрөнгө оруулагчдад өглөө гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.