Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Теслагийн Supercharger хэлтсийн ажилчид багаараа халагджээ.

Теслагийн Supercharger хэлтсийн ажилчид багаараа халагджээ.

Теслагийн Supercharger хэлтсийн ажилчид багаараа халагджээ.

Тесла компани цахилгаан автомашин цэнэглэгчийн судалгаа хөгжүүлэлтийн Supercharger хэлтсийн ажилтнуудаа бүхэлд нь ажлаас чөлөөлсөн тухай нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Цэнэглэгчийн загварыг зохион бүтээж, дэлхий даяар байршуулах ажлыг хариуцаж байсан хэдэн зуун ажилтантай тус хэлтсийн олон ажилтан уг мэдээлэл үнэн болохыг баталгаажуулж байна.

Элон Маск “Тус компани Supercharger сүлжээг үргэлжлүүлэн хөгжүүлэх ч хэсэгтээ шинэ байршилд суурилуулахгүй” хэмээн X платформд жиргэжээ.

Supercharger нь 50,000 гаруй цэнэглэх байршилтай дэлхийн цахилгаан автомашины хамгийн том цэнэглэгч сүлжээ юм.

 

Шалтгаан нь

 

Тесла компани БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй ширүүн өрсөлдөөнтэй тулгараад байгаа юм. Тиймээс Элон Маск, зардлаа танах үүднээс арван ажлын байр тутмын нэгийг цомхотгохоор болсон талаар мэдэгдэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.