Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Apple 110 тэрбум ам.долларын дүнтэй хувьцаагаа эргүүлэн авна

Apple 110 тэрбум ам.долларын дүнтэй хувьцаагаа эргүүлэн авна

Apple 110 тэрбум ам.долларын дүнтэй хувьцаагаа эргүүлэн авна

Өчигдөр Apple компани орлогын тайлангаа танилцуулахдаа хувьцаагаа эргүүлэн худалдан авах шийдвэрээ олон нийтэд зарласнаар хувьцааны ханш нь уртасгасан арилжааны цагаар 6 хувь өссөн байна.

Түүнчлэн, тус компани ногдол ашгаа 1 центээр өсгөж 25 цент болгосон байна.

 

Тайлан?

 

Apple компанийн санхүүгийн тайлангаас iPhone гар утас болон iPad таблетын борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеэс ойролцоогоор 10 болон 17 хувиар тус тус буурсныг харж болохоор байна.

Харин Mac компьютерын борлуулалт 4 хувь өсжээ.

Тус хугацаанд нийт бүтээгдэхүүний борлуулалт 10 хувиар буурсан байна. Мөн Америк болон Их газрын Хятад дахь борлуулалт 1.35 болон 0.74 хувиар тус тус буурчээ.

 

Орлого буурсан ч хувьцааны ханш өссөн шалтгаан

 

Орлогын үзүүлэлтүүд буурсан ч компани өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 22 хувиар өссөн дүнгээр хувьцаагаа эргүүлэн худалдан авах төсвийг баталсан АНУ-ын түүхэн дэх хамгийн том дүн болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.