Sprout Social Inc компанийн орлого нь өссөн ч хувьцаа нь уналаа.
Сошиал медиа удирдлагын программ хангамжийн Sprout Social Inc компанийн 2024 оны эхний улирлын санхүүгийн тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйн улмаас хувьцааны ханш нь 40% уналаа.
Орлого
Тус компани эхний улиралд 96.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өнгөрсөн оныхоос 29%-иар өссөн үзүүлэлт ч шинжээчдийн хүлээлт болох 97.4 тэрбум ам.долларт хүрээгүй байна.
Шинжээчид 2024 оны компанийн бүтэн жилийн орлогыг 425 тэрбум ам.доллар байна гэсэн хүлээлттэй байсан бол 405 тэрбум ам.доллар болгож доошлуулжээ.
Алдагдал
Sprout компанийн эхний улирлын алдагдал 13.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үе болох 13.4 тэрбум ам.долларын алдагдлаас өссөн дүн байв.
Мөн 2023 оны эхний улиралд нэгж хувьцаанд ногдох алдагдал 19 цент байсан бол 24 цент болж өслөө.
Гэхдээ компанийн гүйцэтгэх захирал Ryan Barretto мэдэгдэлдээ, Sprout Social Inc компани зах зээлд өрсөлдөөний давуу талтай байгааг сануулсан байна. Тэрээр “Манай компани энэхүү өсөж буй зах зээл ялагч болоход хамгийн тохиромжтой байр сууринд байна” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй