Жо Байден, цагаачлал эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буйг онцлов.
Жо Байден, цагаачлал эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буйг онцлов.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гадаад хүмүүсээс айх, үзэн ядах үзэл нь Япон, Хятад, Энэтхэг зэрэг улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж байна гэж мэдэгджээ. Харин АНУ-ын эдийн засгийн өсөлтөд цагаачлал эергээр нөлөөлж буйг дурдлаа.
Жо Байден юу ярив?
Вашингтонд зохион байгуулагдсан хандивын арга хэмжээний үеэр Жо Байден хэлэхдээ “АНУ-ын эдийн засаг өсөж буй нь манай нийгмийг бүрдүүлж буй бусад олон хүнтэй холбоотой. Учир нь бид цагаачдыг нээлттэй хүлээн авдаг” хэмээжээ.
Яагаад Хятадын эдийн засаг зогсонги байдалд оров? Яагаад Япон улс асуудалтай байна?
Энэ асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хариулахдаа “Япон, Хятад, Энэтхэг зэрэг улсын гадаад хүмүүсээс айх, үзэн ядах үзэл, гадаад хүмүүст хаалттай, цагаачдыг хүлээж авдаггүй нь эдийн засгийн өсөлтийг сааруулж байна хэмээн мэдэгджээ.
Харин АНУ-ын цагаачлалыг дэмжих бодлого биднийг хүчирхэг болоход тусалдаг гэж онцолсон байна.
Шинжээчид юуг онцлов?
Олон улсын валютын сангаас 2024 онд дэлхийн ихэнх улсын эдийн засгийн өсөлт өмнөх жилээс саарна хэмээн таамагласан.
Харин шинжээчид АНУ-ын эдийн засаг хүлээгдэж байснаас сайн байгаа нь цагаачид тус улсын ажиллах хүчийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийг тэлж байгаатай холбоотой хэмээн үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй