Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Компаниудад санхүүжилт татан төвлөрүүлэх боломжийн талаар “НЭГ ЦЭГ”-ээс мэдээлэл өгнө

Компаниудад санхүүжилт татан төвлөрүүлэх боломжийн талаар “НЭГ ЦЭГ”-ээс мэдээлэл өгнө

Компаниудад санхүүжилт татан төвлөрүүлэх боломжийн талаар “НЭГ ЦЭГ”-ээс мэдээлэл өгнө

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгийн бирж болон үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй андеррайтерийн компаниудын төлөөлөл хамтран “ТОП-100” аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ”-г ажиллуулж байгаа билээ.

Голомт Капитал ҮЦК-ийн хувьд ирэх мягмар гарагт буюу 2024.05.07-нд компаниудад хөрөнгийн зах зээлд нээлттэй болон хаалттай бонд гаргах, IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын талаарх цогц мэдээллийг өгөх юм.

Тиймээс эрхэм та бүхнийг тус арга хэмжээнд хүрэлцэн ирж олон нийтийн компани болох, компанийн засаглалын тогтолцоогоо сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг татах талаарх мэдээллийг авахыг урья.

Хэзээ: 2024.05.07

Хаана: СЗХ-ны өргөтгөлийн 3-р байр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.