Жин хасах бэлдмэлийн үр дүн нь Amgen компанийн хувьцааг 12 хувь өсгөлөө
АНУ-ын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Amgen компанийн жин хасах MariTide тарианы туршилт эерэг үр дүнтэй гарсан талаар мэдээлсний дараа тус компанийн хувьцаа 12%-иар өссөн байна.
Энэ нь жин хасах эмийн зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж буйн илрэл болж Novo Nordisk, Eli Lilly зэрэг томоохон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш унахад хүргэв.
MariTide тариаг сард нэг удаа тарих боломжтой нь 7 хоног бүрд хийгдэх заавартай бусад өрсөлдөгч бүтээгдэхүүнээс давуу талтай юм. Энэ нь Amgen компанийг цаашид MariTide-ийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд анхаарах шалтгаан болж байна.
Amgen компанийн гүйцэтгэх захирал Боб Брэдвэй хэлэхдээ “MariTide ирээдүйд итгэлтэй байна” гэжээ.
Салбарын бусад компаниудын хувьд Eli Lilly эмийн нийлүүлэлтэд үүссэн асуудлаа даван туулах арга хэмжээ авч байгаа талаар хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн бол Novo Nordisk өөрийн үйлдвэрийн Wegovy бэлдмэлийн эрэлтийг бүрэн хангах асуудалтай тулгараад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй