Морган Станлэй Карвана компанийн хувьцааг 40 хувь унах эрсдэлтэй гэж үзлээ
Энэ сарын 1-нд хуучин автомашины худалдаа эрхлэгч Карвана компани 1-р улирлын тайлангаа танилцуулсан.
Тус компанийн орлого шинжээчдийн таамаглалаас 13.5 хувиар өндөр, нэгж хувьцаанд ногдох ашиг 134.2 хувиар их байсан тулд хувьцааны ханш нь 45 гаруй хувиар өссөн билээ.
Үнэлгээг бууруулсан шалтгаан
Одоогоор тус компанийн хувьцаа122 орчим ам.долларт арилжаалагдаж байна. Гэсэн ч Морган Станлэй хөрөнгө оруулалтын банкнаас эдийн засгийн болон гүйцэтгэлийн эрсдэлүүд хэвээр байгаа тул одоогийн үнэлгээг өндөр байна гэж үзжээ.
Тиймээс Карвана компанийн хувьцааны зэрэглэлийг бууруулж, хүрэх боломжит ханшийг 75 ам.доллароос 45 ам.доллар болгожээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй