Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХУУЛЬЧИЙН БУЛАН : Үнэт цаасны ханшийн зөрүүний албан татвар төлөх үүрэг шинэчлэгдэн 2024.07. 01-ний өдрөөс мөрдөгдөнө

ХУУЛЬЧИЙН БУЛАН : Үнэт цаасны ханшийн зөрүүний албан татвар төлөх үүрэг шинэчлэгдэн 2024.07. 01-ний өдрөөс мөрдөгдөнө

ХУУЛЬЧИЙН БУЛАН : Үнэт цаасны ханшийн зөрүүний албан татвар төлөх үүрэг шинэчлэгдэн 2024.07. 01-ний өдрөөс мөрдөгдөнө

Үнэт цаасны ханшийн зөрүүний албан татвар төлөх үүрэг шинэчлэгдэн 2024.07. 01-ний өдрөөс мөрдөгдөнө

 

Хувь хүний орлогын төрлийг хуульд хэд хэд ангилж, татвар ногдуулдаг. Харин нээлттэй биржээр арилжаалагдаж буй Үнэт цаасанд хамаарах орлогод:

 

  • Үнэт цаасыг борлуулсны буюу ханшийн зөрүүний
  • Үнэт цаасны өгөөжтэй холбоотой буюу хүүгий
  • Үнэт цаасны ногдол ашгийн орлогын албан татвар ногдуулахаар тус тус хуульчилдаг.

Тодруулбал

Ханшийн зөрүүний орлого гэдэгт үнэт цаасыг анх худалдан авсан үнээс өндөр үнээр борлуулснаас олсон ханшийн зөрүүний орлогыг хэлдэг.

Өгөөжийн албан татвар гэдэгт бонд, ХБҮЦ-ны хүүгийн орлогыг.

Ногдол ашгийн орлого гэдэгт хувьцаа, нэгж эрхэд тухайн компанийн ашгаас олгож буй орлогыг тус тус ойлгохоор хуульчилсан.

 

Судлаад үзвэл

 

Дээр дурдсан орлогод татвар ногдуулахдаа:

  • Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ханшийн зөрүүний орлогыг орлого олсон этгээд өөрөө тайлагнаж ногдол ашгийн болон өгөөжийн орлогод орлого олгож байгаа этгээд суутган төлөх зохицуулалт мөрдөгдөж байна.

 

  • Тэгвэл 2024.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиар тухайн үнэт цаас хадгалагдаж буй этгээд болох кастодиан банк эсхүл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь ханшийн зөрүүний, өгөөжийн, ногдол ашгийн орлогыг суутган төлөх үүрэгтэй болж өөрчлөгдөхөөр байна.

 

Дүгнэлт

Үнэт цаасны орлогод хамаарах татварын хувь хэмжээний хувьд:

  • Ханшийн зөрүүний орлогод: Одоогийн хуулиар 10% байгаа бол 2024.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиар 2024-2026 онд 10%-ийн татварыг 90 хувиар хөнгөлж 1%, 2027-2029 онд 10%-ийн татварыг 50 хувиар тус тус хөнгөлж 5%-ийн татвар төлөхөөр хуульчилжээ.
  • Хүүгийн орлогод: 5%;
  • Ногдол ашгийн орлогод: 5%;

Мөн дээрх өөрчлөлттэй холбоотой нарийвчилсан журмыг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хамтарсан тушаалаар батлахаар хуульчилжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.