Disney болон Palantir-ын хувьцааны өсөлтийн тренд эвдэгдэх магадлал өндөр байна
Palantir Tech: Өчигдрийн арилжаагаар Palantir Tech компанийн хувьцаа 15.11%-иар унаж 21.4 ам.долларын ханш дээр ирэв.
Шинжээчдийн хүлээлтийн дагуу хэрэв ханш 21.63 ам.доллароос доош унаж хаагдвал уналтын тренд үргэлжилнэ гэж тооцоолж байсан. Иймд Palantir Tech хувьцаанд богино хугацааны уналт үргэлжлэх магадлалтай ба хамгийн ойрын дэмжлэгийн бүс 20.3 ам.долларт байна.
Disney: Тус компанийн хувьд идэвхтэй хэрэглэгчдийн тоо буурснаас гадна санхүүгийн тайлан нь шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйн улмаас богино хугацаанд унаад байна.
Тэгвэл өчигдрийн арилжаагаар Disney компанийн хувьцаа 9.51%-иар унаж 105.4 ам.долларын ханш дээр ирлээ. Энэ нь шинжээчдийн хүлээлт болох 110.3 ам.долларын ханшийг доош сэтэлсэн тул уналтын тренд үргэлжлэх магадлалтай байна.
Нөгөө талаас 100 өдрийн хөдөлгөөнт дундаж ханш нь дэмжлэгийн бүс болох магадлалтай байгаа ба тухайн бүс нь 105.6 ам.долларын түвшинд байгаа юм.
Иймд өнөөдөр оройны арилжаагаар хувьцааны ханш уналттай хаагдвал хэсэг хугацаанд уналтын тренд үргэлжлэх хандлагатай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй