Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Apple шинэ IPAD танилцууллаа.

Apple шинэ IPAD танилцууллаа.

Apple шинэ IPAD танилцууллаа.

АНУ-ын технологийн аварга Apple компани 2022 оны 10 сараас хойш шинэчлэгдээгүй iPad-ийн шинэ загвараа танилцууллаа. 

Энэхүү шинэ iPad Pro нь 999 ам.долларын үнэтэй бөгөөд Smart Keyboard, нэмэлт гэрийн тусламжтайгаар Macbook-ийг хүртэл орлох боломжтой юм байна.

iPad Pro нь 11 инч болон 13 инч гэсэн хоёр хэмжээтэй, хамгийн нимгэн буюу 5.1 миллиметр зузаантай бүтээгджээ.  

Ингэснээр одоогийн байдлаарх хамгийн үнэтэй бөгөөд дэвшилтэт технологитой таблетаар нэрлэгдэж байна.

Шинэ загварын гол онцлог нь M4 чип юм. Apple компанийн зүгээс уг чипийг хиймэл оюун ухаанд зориулсан хамгийн хүчирхэг чип гэж мэдэгдсэн байна.

Тус iPad Pro нь 4K видео бичлэг хийх боломжтой 12 мегапикселийн арын камертай учраас мэргэжлийн видео продюсерууд хүртэл хэрэглэх боломжтой.

Мөн тус компани камерын флашийг шинэчилсэн учраас баримт бичгийг сканнердах ажлыг хөнгөвчлөх юм байна.

Шинэ iPad болон дагалдах хэрэгслийг өнөөдрөөс урьдчилан захиалах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.