Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт орлоо
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Монголбанкнаас хамтран хөрөнгийн зах зээлийг сонирхон судалж буй иргэдэд зориулсан "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, анхан шатны сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Голомт Капитал ҮЦК нь тус арга хэмжээний онцлог, ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд 2024.05.09-нд "Олон улсын үнэт цаасны зах зээл" сэдэвт сургалтыг орлоо. Тус сэдвийн хүрээнд:
- Олон улсын хөрөнгийн зах зээлийн тухай
- Амжилттай хөрөнгө оруулалтын жишээнүүд
- Хөрөнгө оруулалтаа хэрхэн оновчтой сонгох вэ?
- Хэрхэн хөрөнгө оруулагч болох вэ? Interactive Brokers платформын тухай сэдвүүдийг ярилцлаа.
Сургалтад бүртгүүлэх холбоос: https://forms.gle/oAmshdLhpKH7eofu5
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй