Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Neuralink компанийн тархины суулгацад асуудал үүсжээ.

Neuralink компанийн тархины суулгацад асуудал үүсжээ.

Neuralink компанийн тархины суулгацад асуудал үүсжээ.

Илон Маскийн Neuralink компани саажилттай өвчтөний тархинд суулгаснаар бодлоороо аливаа зүйлийг удирдах боломжтой микрочипийг  зохион бүтээсэн юм.

Тус технологийн судалгааны ажлын хүрээнд анхны чипийг 29 настай Ноланд Арбауд суулгах мэс засал амжилттай болсон ч чипийн үйл ажиллагаанд доголдол үүссэнийг компаниас мэдэгдлээ.

Яг ямар доголдол үүссэнийг нарийн мэдээлээгүй ч уг доголдлыг шийдэх үүднээс суулгацын алгоритмыг өөрчилж, хэрэглэгчийн интерфэйсийг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна.  Арбаугийн эрүүл мэндийн байдал тогтвортой, аюултай нөхцөл байдал үүсээгүй тул суулгацыг өвчтөний тархинд үлдээхээр болсон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.