Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Chevrolet Malibu автомашины үйлдвэрлэл зогслоо

Chevrolet Malibu автомашины үйлдвэрлэл зогслоо

Chevrolet Malibu автомашины үйлдвэрлэл зогслоо

Энэ оны 11 сараас эхлэн General Motor компани 60 жилийн түүхтэй Chevrolet Malibu автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор боллоо.

Ингэснээр Канзас муж дахь үйлдвэрийн хүчин чадлыг суллаж цахилгаан автомашины үйлдвэрлэлд анхаарлаа илүүтэйгээр хандуулах боломжтой болох юм.

Тус компани 2023 оны 4 сард Chevrolet Bolt автомашины үйлдвэрлэлээ хэсэг хугацаанд зогсоосон бөгөөд Канзас дахь үйлдвэрийн хүчин чадлыг нэмж Chevrolet Bolt цахилгаан автомашин хөгжүүлэх 390 сая ам.долларын хөрөнгө оруулалтын төсвийг баталсан юм.

General Motors компани энэ жил Хойд Америкийн зах зээлд 200.000-с 300.000 цахилгаан автомашин нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Түүнчлэн энэ жилээс Chevrolet Camaro загварын автомашины үйлдвэрлэлээ зогсооно гэж мэдэгдээд байгаа бөгөөд ингэснээр Chevrolet Corvette нь тус брэндийн сүүлийн дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин болж байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.