АLIBABA-ийн шинэ AI загвар OpenAI’s-ийн GPT-4-ийг хэлний чадвараар давна гэлээ
Өчигдөр Alibaba Group Holdings Limited компанийн Alibaba Clouds-ын зүгээс AI хэлний загварын хамгийн сүүлд бүтээсэн Qwen2.5-ийг танилцуулсан байна.
Хэлний загварт үнэлгээ өгдөг томоохон платформ болох OpenCompass-аас 3 сард хийсэн шинжилгээгээр энэхүү загвар нь хэл бүтээх чадвараараа OpenAI-ийн GPT-4-ийг давж гарсан байна.
Мөн Qwen2.5 нь мэдлэг, үндэслэл, математик загвар болон бусад салбарт ч илүү үр дүнтэй байж болох юм гэж мэдэгджээ.
2022 оны 11 сард нээлтээ хийсэн OpenAI-ийн ChatGPT загварын ур чадварууд дэлхий нийтэд шуугиан тарвсан.
Үүний дараа буюу 2023 оны 4-р сард Алибаба группээс Tongyi Qianwen-ийг гаргаж, 10 сард сайжруулсан хувилбарыг нь танилцуулсан билээ.
Alibaba Cloud-ийн мэдээлснээр одоогоор 2.2 сая гаруй байгууллагын хэрэглэгчид Qwen-ий хиймэл оюун ухааны үйлчилгээг ашиглаж байгаа бөгөөд үүнд Алибабагийн Slack-тэй дүйцэхүйц DingTalk багтсан байна.
Энэ оны эхээр Алибаба олон улсын үйлчлүүлэгчдэд зориулсан үүлэн технологийн үйлчилгээнийхээ үнийг 59% хүртэл бууруулаад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй