Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын хэрэглээний үнийн индекс бага зэрэг буурчээ

АНУ-ын хэрэглээний үнийн индекс бага зэрэг буурчээ

АНУ-ын хэрэглээний үнийн индекс бага зэрэг буурчээ

Өчигдрийн мэдээллээр АНУ-ын хэрэглээний үнийн индекс 4 сард жилийн дүнгээр 3.4%-иар өссөн нь хүлээлтийн дагуу буюу өмнөх сараас бага зэрэг буурчээ.

Сарын үзүүлэлтийг суурь болгож тооцвол 0.3%-иар өссөн нь өмнөх сарын 0.4%-ийн өсөлтөөс бага зэрэг удааширсан байна.

Орон байр, бензиний үнийн өсөлт нь инфляц өсөх шалтгаан байсан бөгөөд эдгээр нь өнгөрсөн сарын өсөлтийн 70 гаруй хувийг бүрдүүлжээ.

Үүнээс гадна хоол хүнс, эрчим хүч зэрэг тогтворгүй хүчин зүйлсийг хасаж тооцдог үндсэн үзүүлэлт нь жилийн өмнөхөөс 3.6% -иар өссөн байна.

Үндсэн үзүүлэлтийн өсөлтийн цаад гол шалтгаан нь байр, тээврийн хэрэгслийн даатгал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хувцас, хувийн арчилгаа зэрэгтэй холбоотой байв.

Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл мягмар гарагт хэлсэн үгэндээ “Инфляц эргээд доошилно гэдэгт итгэлгүй байна. Миний итгэл өмнөх шигээ тийм ч өндөр биш байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.