Mercedes-Benz компанийн ажилчид үйлдвэрчний эвлэлд нэгдсэнгүй
Алабама муж дахь Mercedes-Benz компанийн үйлдвэрийн ажилчид АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрчний эвлэл UAW-д нэгдэхийн эсрэг санал өгчээ.
Тус сонгуульд нийт 5075 ажилчдын 90 хувь нь саналаа өгснөөс 56 хувь нь эсрэг санал өгчээ.
Теннесси муж дахь Volkswagen үйлдвэрийн ажилчдыг нэгтгэж чадсан UAW-ны хувьд энэ нь тийм ч таатай үр дүн биш байна.
Гэсэн ч тус үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч Шон Фейн цаашид эвлэлд элсүүлэхэд нааштай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Одоогоор АНУ-ын Хөдөлмөрийн харилцаа зохицуулалтын газар болох NLRB-д тус эвлэлээс Mercedes-Benz болон бусад автомашин үйлдвэрлэгчдийн шударга бус хөдөлмөрийн нөхцөлийн талаар гаргасан гомдлыг хэлэлцэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй