Үнэт металлын ханш өсөх төлөвтэй
Алт, мөнгө, цагаан алтны ханш он гарсаар хурдацтай чангарч байгаа бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна.
АНУ-ын инфляцын мэдээлэл гарснаар Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүг бууруулах хэтийн төлөв эерэг болсон нь алтны ханшийг дахин дэмжээд байгаа юм.
Дээд түвшин
Өнөө өглөөний арилжаагаар алт бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн бол мөнгө сүүлийн гурван жилийн, цагаан алт нэг жилийн дээд түвшнийг тус тус шинэчлээд байна.
Алтны спот ханш даваа гарагийн арилжаагаар унц нь 2430 ам.долларын түвшинд байгаа бол мөнгөний спот ханш мөн 1.5 хувиар өсөж, унц нь 31.95 ам.долларт хүрчээ.
Долдугаар сард нийлүүлэгдэх цагаан алтны ханш, унц нь 1085 ам.доллар боллоо.
Алтны үнэ ойрын хугацаанд 2600 ам.доллар, мөнгө 40 ам.доллар, цагаан алт 1130 ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна гэж хөрөнгө оруулалтын банкны шинжээчид үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй