Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 50.5%-ийг дангаар нийлүүлжээ

Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 50.5%-ийг дангаар нийлүүлжээ

Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 50.5%-ийг дангаар нийлүүлжээ

 

БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний 4 сарын байдлаар тус улс 37.8 сая тонн коксжих нүүрс импортолсны 50.5 хувийг буюу 19.1 сая тонн коксжих нүүрсийг Монгол Улс нийлүүлжээ.

Энэ хугацаанд Монгол Улсын коксжих нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар өссөн байна.

Мөн Монгол Улсын нийт коксжих нүүрсний экспортын 49.2 хувийг буюу 9.4 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар борлуулсан байна. Үүнээс:

  • Эрдэнэс Тавантолгой ХК 7.8 сая тонн
  • Энержи Ресурс ХХК 1.5 сая тонн
  • Хангад Эксплорейшн ХХК 25,600 тонн нүүрсийг тус тус борлуулжээ.

Нүүрсний үнэ

Ганц Мод хилийн боомт дээрх Монгол 5# нүүрс буюу өндөр чанартай боловсруулаагүй коксжих нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өссөн байна.

2022.12.23 өдөр УИХ-аас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийг баталснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход биржээр дамжуулан худалдан борлуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Голомт Капитал ҮЦК ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос “Уул Уурхайн Биржийн Арилжааны Зуучлагч (брокер)”-ийн тусгай зөвшөөрөл авсан анхны компаниудын нэг юм.  

Тус тусгай зөвшөөрлийн хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалттайгаар уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүнийг мэргэжлийн өндөр чанартайгаар зуучлан ажиллаж байна.

Та уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох мөн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дор дурдсан брокеруудтай холбогдоно уу.

8604-2772

8610-5050

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.