БНХАУ дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний гол тоглогч хэвээр байх уу?
Хятад улс дэлхийн гол ханган нийлүүлэгч орон хэвээр байгаа ч энэхүү сүлжээг таслах гэсэн зарим улсын оролдлого хүндрэл учруулж болзошгүй хэмээн Alliaz Trade компанийн худалдааны тайланд онцолжээ.
Энэхүү судалгаанд Хятад, Франц, Герман, Итали, Польш, Испани, Их Британи, АНУ-ын 3000 гаруй компани хамрагдсан бөгөөд 2024 оны дэлхийн худалдааны төлөв байдлын талаарх санал асуулгад үндэслэсэн байна.
Судалгаанд хамрагдагсдын гуравны нэгээс илүү хувь нь Хятад дахь үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөж байгаа бол 11 хувь нь хумина гэж хариулсан байна.
Alliaz Trade компанийн Эдийн засгийн судалгааны албаны дарга Ана Боата хэлэхдээ “Европын компаниуд АНУ-тай харьцуулахад Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээг таслах гэсэн оролдлогоос өөр байр суурьтай нь илэрхий байна” гэжээ.
Тодруулбал, Европын орнууд тэр дундаа Герман, Испанийн компаниудын 40 хувь, Францын компаниудын 30 гаруй хувь нь ангид байж Хятадтай худалдааны сүлжээгээ нэмнэ хэмээн төлөвлөж байгаа юм байна.
Харин нөгөө талд АНУ-ын аж ахуйн нэгжүүдийн ердөө 27 хувь нь Хятад улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.
Тэгвэл Хятадын компаниуд экспортын хэмжээгээ нэмэх өөдрөг үзэлтэй байгаа бөгөөд 10 экспортлогч тутмын 1 нь экспортын хэмжээгээ 10 гаруй хувиар өснө гэж таамагласан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй