Singapore Airlines-ийн нислэгийн үеэрх хүчтэй донсолгооноос болж хүн амиа алджээ
Лондонгоос Сингапурын чиглэлд нисэж байсан Singapore Airlines компанийн нислэг хүчтэй агаарын урсгалд өртсөнөөс хүчтэй донсолж 1 хүн нас барж 30 хүн бэртсэн байна.
Донсолгоо Мьянмарын дээгүүр нисэх үед болсон бөгөөд Бангкокт яаралтай буулт хийсэн байна.
Нисэх онгоцны удирдлагын мэдээлснээр нас барсан иргэн нь 73 настай Британи эрэгтэй байсан бөгөөд үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байх магадлалтай байна.
Сингапурын Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналтын газар тус хэргийг шалгахаар мэргэжилтнүүдээ Бангкок руу явуулсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй