Shell-ийн хувьцаа эзэмшигчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээс татгалзав
Мягмар гарагт болсон эрчим хүчний Shell компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд нэгдэх санал дэмжигдсэнгүй.
Follow This активист хөрөнгө оруулагчдын бүлгэмээс уур амьсгалтай тэмцэх хөдөлгөөнийг санаачилсан бөгөөд нийт 4 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг 27 хөрөнгө оруулагч дэмжсэн байна.
Тус бүлгэмээс тавьсан саналын хүрээнд Shell компанийг үйл ажиллагаагаа Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гэрээний дагуу явуулахыг шаардсан ч нийт хувьцаа эзэмшигчдийн зөвхөн 18.6 хувь нь дэмжжээ.
Харин компанийн ТУЗ-ийн зүгээс боловсруулсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогын төсөл 78.2 хувийн дэмжлэг авчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй