Доналд Трамп сонгуулийн хандиваа криптовалютаар авна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Доналд Трамп сонгуулийн кампанит ажилдаа криптовалютаар хандив авахаа зарлалаа.
Энэхүү алхмаа АНУ-ын санхүүгийн зах зээлд "Социалист Засгийн газрын хяналтыг эсэргүүцэгчидтэй нэгдэж буйн нэг хэлбэр” гэж тодорхойлсон байна.
Трампыг дэмжигчид Coinbase Commerce платформоор дамжуулан хүлээн зөвшөөрөгдсөн ямар ч криптовалютыг хандивлах боломжтой юм байна.
Тус төлбөрийн шинэ хэрэгсэл нь Трампын кампанит ажилд хөрөнгө оруулах шинэ эх үүсвэрийг нээж өгч байна. Нэр дэвшигчийн хувьд дөрөвдүгээр сарын байдлаар Ардчилсан намын рейтингийг давсан үзүүлэлттэй байгаа ч санхүүжилтийн хувьд хомсдолтой байгаа юм.
Анхных биш
Доналд Трамп криптовалютаар хандив цуглуулж байгаа анхны нэр дэвшигч биш юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөгч Роберт Кеннеди Жуниор 2023 оны 5 сард биткойноор хандив хүлээн авахаа зарласан юм.
Түүнчлэн, Сенатор Рэнд Пол 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа зориулж биткойноор хандив авч байсан түүхтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй