ABN AMRO банк Hauck Aufhauser Lampe банкийг 672 сая еврогоор авна
Нидерландын ABN AMRO банк Германы Hauck Aufhauser Lampe (HAL) банкийг Хятадын Fosun International холдингоос 672 сая еврогоор худалдан авахаар боллоо.
Fosun International холдинг нь эрүүл мэнд, зочид буудал, хөрөнгийн удирдлага болон газрын тос, байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна.
ABN AMRO банк HAL банкийг худалдан авснаар түүний охин компани болох Bethmann Bank нь Германы хамгийн том санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын нэг болох юм.
Тус хэлцэл нь ирэх жилийн эхний улиралд эцэслэгдэх бөгөөд ABN AMRO-ийн баланст 26 тэрбум еврогийн хөрөнгө болон 2 тэрбум еврогийн өр төлбөр нэмэгдэх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй