UBS мөнгөний ханшийн таамаглалаа шинэчиллээ.
UBS хөрөнгө оруулалтын банкнаас аж үйлдвэрийн эрэлт, хэрэгцээ, зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдолын улмаас мөнгөний үнэ өснө хэмээн үзэж ханшийн таамаглалаа шинэчилсэн байна.
Тус байгууллага нь нэг унц мөнгөний ханшийн таамаглалыг 4 ам.доллароор нэмж, 9 сарын эцэс гэхэд унц нь 34 ам.доллар, 2024 оны эцэс гэхэд унц нь 36 долларт хүрч, 2025 оны 3 сарын эцэс хүртэл энэ түвшинг хадгална гэж таамаглажээ.
Түүнчлэн 2025 оны 6 сарын сүүлчээр нэг унц нь 38 ам.доллар болно гэсэн шинэ таамаг дэвшүүлсэн байна.
Одоогоор мөнгөний фьючерс (2024.07сарын гэрээнүүд) 31.72 ам.доллароор арилжаалагдаж байна.
Мөнгөний зах зээлийн сүүлийн үеийн гүйцэтгэл маш сайн байна. Ялангуяа 5 сард алтнаас илүү өссөн ба алт-мөнгөний харьцаа 2022 оны 12 сараас хойших хамгийн доод цэгт хүрээд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй