Бодлогын хүү буурсан үед юунд хөрөнгө оруулах вэ?
ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Цар тахлын үед “Эдийн засгаа аврах” тодотголтой 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг ЗГ-аас баталсан нь инфляцыг өдөөхөд хүргэсэн.
2021.08 сард инфляц Монголбанкны зорилтот түвшин болох 8%-иас давсан бол саяхнаас зорилтот түвшинд ирээд байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр эдийн засгийн энэхүү нөхцөл байдлыг харгалзаж, инфляцын зорилт биелсэн тул 3 сарын хурлаар бодлогын хүүг 13%-иас 12%-д, 5 сарын хурлаар 11%-д хүргэхээр шийдвэрлэсэн.
Цаашид инфляц тогтвортой байвал бодлогын хүүг дахин бууруулж, мөнгөний зөөлөн бодлогод бүрэн шилжиж магадгүй юм.
Хүүний түвшин цаашид ч буурах магадлалтай үед хөрөнгө оруулагчдын дунд юунд хөрөнгө оруулах вэ? гэсэн асуулт тавигдаж байна.
Тиймээс танд санал болгох бүтээгдэхүүнээр урьдчилсан захиалгаа эхлүүлсэн Simple III бондыг санал болгож, шийдвэр гаргалтад тань дөхөм болох үүднээс тус бондыг хамтдаа шинжихийг уръя.
Том зургаараа
Манай улсад 2010 оноос хойш дундаж цалин 2.8 дахин нэмэгдсэн бол бараа, үйлчилгээний үнэ 5.9 дахин нэмэгджээ.
Хэрэглээ, орлого хоёрын хооронд ийм их зөрүү байгаа нь иргэдийн хуримтлуулах боломжийг багасгаж, харин хэрэглээгээ хангахын тулд нэмэлт санхүүжилтийг эрэлхийлэх болжээ.
Үүнийг шийдвэрлэх зам нь финтект суурилсан ББСБ-ын хэрэглээний зээлийн бүтээгдэхүүн байв.
2024 оны 1 улирлын байдлаар 1.6 сая зээлдэгч ББСБ-уудаас финтек зээл авсан гэж бүртгэгдсэн нь өмнөх оны үетэй харьцуулахад 500 мянгаар нэмэгдсэн байна.
Зөвхөн энэ оны эхний улиралд л гэхэд 1.4 их наяд төгрөгийн хэрэглээний болон автомашины зээл олгогдож, 1.2 их наяд төгрөгийн зээл төлөгджээ.
Цаашдаа ч энэ төрлийн зээлийн эрэлт буурахгүй байх нь маргаангүй байна. Иймд Simple-ийн зээлийн эрэлт буурахгүй буюу мөнгөн урсгал нь тогтвортой байна гэж дүгнэж болох юм.
Үргэлж хувьцаа эзэмшигчтэй нь хамт шинж
Хэдийгээр Ашид Капитал ББСБ нь 2016 онд байгуулагдаад 2020 онд М Си Эс Холдинг буюу М Си Эс Группийн 100%-н хувьцаа эзэмшилтэй охин компани болжээ.
Үүнээс гадна Юнител, Кока Кола, Юбикаб, Шангри-Ла, Скай Резорт нь бүгд М Си Эс группийн охин компани гэдгийг санахад илүүдэхгүй юм.
Компанийн вэбсайт руу ороод харвал тус группийн охин компаниуд эрчим хүч, барилга, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, мэдээлэл, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү гээд бизнесийн бүхий л чиглэлд тэргүүлэгчийн байр суурьтай байна.
Тэд
- 2022 онд нийт 3.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого
- 2022 онд 722 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт бүрдүүлсэн байна.
2022 оны байдлаар нэрлэсэн ДНБ-ийн дүн 53.8 их наяд төгрөг байсан гэвэл М Си Эс Групп нийт эдийн засгийн 7.1%-г дангаараа бүрдүүлжээ.
Иймд хувьцаа эзэмшигч нь салбарын диверсификацийг сайн хийснээр тогтвортой мөнгөн урсгалтай байх боломжтой юм.
Мөн мөнгөн урсгалаараа охин компаниудаа дэмжсэнээр тэдний үйл ажиллагааг илүү өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Simple III бондын тодотгол “Зээлжих зэрэглэл” гэж юу вэ?
Олон улсад зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, компани үнэт цаасны хяналт зэрэгт өргөн хэрэглэдэг.
Тухайн компанийн бондоо төлөхөд учирч болох салбарын өрсөлдөөн, хууль эрх зүйн орчин, улс төр, компанийн засаглал, ашигт ажиллагаа, хөрвөх болон төлбөрийн чадвар, эрсдэлийн удирдлага, үйл ажиллагааны тогтвортой байдал гээд бүхий л эрсдэлүүдийг шинжиж хөндлөнгийн үнэлгээний агентлагаас тухайн компани өөрийн гаргасан бонд, зээлийг төлж чадах эсэхэд үнэлгээ тогтоох процессыг зээлжих зэрэглэл тогтоох үйл явц гэж хялбархнаар ойлгож болно.
Өөрөөр хэлбэл, энэ нь олон улсын түвшний стандарт мөн.
Moody’s, Fitch, S&P Global Rating зэрэг үнэлгээний байгууллагууд компани байтугай аливаа улсын засгийн газруудад зээлжих зэрэглэл тогтоодог.
Монгол Улсын Засгийн газар гэхэд B/B3 тогтвортой үнэлгээтэй бөгөөд энэхүү үнэлгээнд суурилан гадны хөрөнгө оруулагчид манай Засгийн газрын эрсдэлийг хялбарааарн ойлгож бондыг нь арилжаалдаг.
Монголын Зээлжих Зэрэглэл Тогтоох Агентлаг /МИРА/ нь компаниудын зээлжих зэрэглэлийг хөндлөнгийн шинжилгээгээр тогтоож эхлээд жил гаруй болж байна.
Энэ хугацаанд хэд хэдэн компани зээлжих зэрэглэл тогтоолгосноос Ашид Капитал ББСБ нь BBB+ хувьсах үнэлгээг авсан.
BBB үнэлгээ нь “Тухайн байгууллагын төлбөрийн чадвар болон зээлийн эрсдэл дунд байгааг илтгэдэг” хэмээн МИРА-с дурдсан байна.
Товчхондоо, BBB нь хөрөнгө оруулахад хангалттай түвшин юм.
Бондын мэдээлэл авах:
https://golomtcapital.com/page/Bond/Simple
Урьдчилсан захиалга өгөх:
https://golomtcapital.com/forms/simplebond
- trader.golomtcapital.com
- Golomt Capital app
- 8688-9922
- 8610-5050
- 8888-0272
- 8083-6622
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй