Salesforce компанийн хувьцааны ханш 17 хувь уналаа.
Өчигдөр технологийн салбарын Salesforce компанийн орлогын тайлан хүлээлтээс доогуур гарсны улмаас хувьцааны ханш нь 17 хувиар уналаа.
Хэдийгээр нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ хүлээлтээс өндөр буюу 2.44 ам.доллартой гарсан ч орлогын хэмжээ нь 40 сая ам.доллароор бага байв.
2024.04.30-нд дууссан нэгдүгээр улирлын байдлаарх тус компанийн орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувь өссөн ч 2006 оноос хойших хүлээлтийг хангаж чадаагүй анхны тохиолдол болж байна.
Өнгөрсөн саруудад тус компани программ хангамжийн Informatica компанийг худалдан авах хэлэлцээрийг эхлүүлсэн ч Wall Street Journal сонины мэдээлснээр цуцлагдсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй