Бонд ба Хадгаламжийн ялгаа
2024 оны байдлаар 4 их наяд төгрөг давсан дүнгээр дотоодын бонд арилжаалагдаад байна.
Мөн энэ онд нийслэлээс 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
Одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд нээлттэй бондод хөрөнгө оруулахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй бол хаалттай бондод хөрөнгө оруулахад МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ байхыг шаардаж байна.
Бондын хөрөнгө оруулалт нь эрсдэл багатайд зүй ёсоор тооцогддог ч гол өрсөлдөгч бүтээгдэхүүн нь банкны хадгаламж юм.
Иймд хөрөнгө оруулалахдаа бонд ба хадгаламжийн ялгааг мэдэх нь чухал юм.
|
Бонд |
Банкны хадгаламж |
Хүүгийн түвшин |
Бондын хүү ихэвчлэн хадгаламжаас өндөр хүүтэй байна. |
Банкны хадгаламж төв банкны бодлогын хүүтэй ойролцоо |
Эрсдэл |
Хөрөнгө барьцаалах, баталгаа, батлан даалт гаргаж үүргийн гүйцэтгэл хангах аргыг ашигладаг. |
Хадгаламжийн даатгалын корпораци 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг даатгадаг |
Хүү төлөх давтамж |
Үнэт цаас гаргагч сар, улирал, хагас жил гэх мэтээр тогтоох боломжтой. |
Хадгаламжийн хугацаатай уялдуулан тогтоодог |
Хөрөнгө оруулалт хийх арга |
Брокерт данс нээж арилжаанд оролцож бондод хөрөнгө оруулдаг |
Тухайн банканд дансаа нээж гэрээ байгуулан мөнгөө байршуулж хадгалуулдаг. |
Хөрвөх чадвар |
Хоёрдогч зах зээл дээр ашигласан хугацааны хүүгээ шингээн арилжаалах боломжтой. |
Хугацаанаас өмнө хадгаламжаа цуцалбал хүү нь буурдаг |
Бүртгэл |
Бонд нь нээлттэй арилжаалагддаг бөгөөд МХБ, СЗХ бүртгэдэг. Харин хаалттай бондыг МҮЦАЭХ бүртгэдэг. |
Хадгаламжид аливаа бүртгэл байхгүй ч Банк нь тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай. |
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй