Jeep маркийн анхны бүрэн цахилгаан автомашиныг танилцуулна

Энэ намар танилцуулахаар зэхэж буй Jeep маркийн Wagoneer S загварын бүрэн цахилгаан автомашиныг зах зээлд 72 мянган ам.доллароор борлуулах юм байна.  

Stellantis компанийн Гүйцэтгэх захирал Антонио Филоса “АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн шинэ эрин үе эхэллээ” гэж тэмдэглэжээ.

Хэдийгээр АНУ-д цахилгаан автомашины эрэлт саармагжиж байгаа ч компанийн зүгээс тус загварын борлуулалтад төдийлөн санаа зовохгүй байна.

Учир нь Антонио Филосагийн хэлснээр компани нь Wagoneer S загварын автомашинаас гадна бусад шатахуунд суурилсан SUV, гибрид төрлийн автомашин, хол зайнд зорчих боломжтой цахилгаан хөдөлгүүрт гээд бүтээгдэхүүнээ солонгоруулах зорилготой гэдгээ тэмдэглэжээ.