Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

СЗХ-ны санаачилгаар Голомт Капитал ҮЦК-ийн хамт олон салбарын байгууллагуудын хамтаар мод тарилаа

СЗХ-ны санаачилгаар Голомт Капитал ҮЦК-ийн хамт олон салбарын байгууллагуудын хамтаар мод тарилаа

СЗХ-ны санаачилгаар Голомт Капитал ҮЦК-ийн хамт олон салбарын байгууллагуудын хамтаар мод тарилаа

“Тэрбум мод–Үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан зохицуулалтын салбарын 14 байгууллагын 300 гаруй ажилтан, албан хаагч оролцож, Баянзүрх дүүргийн Гачууртад байрлах олон улсын Эко цэцэрлэгт 1360 мод тарилаа.

Тус арга хэмжээнд Голомт Капитал компанийн хамт олон нэгдсэнээр жил бүр тасралтгүй мод тарих үйлсээ үргэлжлүүлж байна.

СЗХ-ны хувьд салбартаа ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг тэлэх байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд анхаарч ажилладаг.

Тэрбум мод тарьж ногоон байгууламжийг нэмэх нь зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн дулаарлын эсрэг олон улсын зорилго зорилтуудад чиглэсэн чухал алхам учраас салбарын байгууллагууд тус арга хэмжээнд жил бүр идэвхтэй оролцдог байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.