Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын эдийн засаг нэгдүгээр улиралд 1.3 хувиар өслөө.

АНУ-ын эдийн засаг нэгдүгээр улиралд 1.3 хувиар өслөө.

АНУ-ын эдийн засаг нэгдүгээр улиралд 1.3 хувиар өслөө.

Өчигдөр АНУ-ын Засгийн газраас тус улсын эдийн засаг нэгдүгээр улиралд 1.3 хувиар тэлж, 2022 оны хавраас хойших хамгийн тааруу гүйцэтгэл үзүүлснийг мэдэгдлээ.

Учир нь шинжээчид нэгдүгээр улиралд эдийн засаг 1.6 хувиар өснө хэмээн тооцоолж байсан юм.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улсын ДНБ 2023 оны сүүлийн улиралд 3.4 хувиар өсөж хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлж эхэлсэн ч ийнхүү нэгдүгээр улиралд огцом удаашраад байна.

Иргэдийн хэрэглээний зардал өссөн ч төдийлөн өндөр хувиар нэмэгдээгүй нь мөнгөний хатуу бодлого, инфляцын дарамт өрхийн төсөвт нөлөөлж байна хэмээн эдийн засагчид үзжээ.

АНУ-ын эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг иргэдийн хэрэглээ жилийн дүнгээр 2 хувиар өссөн ч өмнөх улирлуудыг гүйцэхгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.