Эм Жи Эл Акуа ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.
Эм Жи Эл Акуа ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 501 хувьцаа эзэмшигч оролцож, 15.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Үүний 80%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн. Стратегийн хөрөнгө оруулагч нь тодорхой хугацаанд хувьцаагаа арилжаалахгүй байх нөхцөлөөр хөрөнгө оруулдаг бөгөөд хувьцаагаа хоёрдогч зах зээлд арилжаалах боломжгүй юм.
Харин үлдсэн 20%-д хөрөнгө оруулсан иргэд хувьцаагаа өнөөдрөөс эхлэн арилжаалах боломжтой болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй