NYSE бирж Berkshire Hathaway компанийн хувьцааг унасан мэт харагдуулсан техникийн саатлыг заслаа
Өчигдөр NYSE бирж дээр техникийн саатал гарч зарим томоохон хувьцааны арилжааг зогсоосон.
Энэ үеэр АНУ-ын хамгийн үнэтэй хувьцааны нэг Berkshire Hathaway хувьцааны ханш 99.97 хувиар буурсан гэж харагдаж байсан юм.
Тус биржийн эзэмшдэг Intercontinental Exchange компаниас энэ нь ямар нэгэн кибер халдлагатай холбоотой эсэх нь нотлогдоогүй гэж мэдэгдсэн байна.
Яагаад алдаа гарав?
NYSE биржийн мэдээлснээр ханшийн мэдээг нийтлэх нь Consolidated Tape Association (CTA) хариуцлага алдсаных гэсэн байна. Харин CTA нь шинэ программ хангамж нэвтрүүлсэнтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй