Jeep plug-in загварын автомашины борлуулалтыг 2024 онд өсгөнө
Энэ онд Stellantis компани Jeep брэндийн plug-in загварын автомашинаа 160-170 мянган ширхгээр үйлдвэрлэнэ гэж төлөвлөжээ.
Энэ нь өнгөрсөн оны борлуулалтыг 40-50 хувиар өсгөсөн төлөвлөгөө бөгөөд Jeep брэндийн анхны цахилгаан автомашин Wagoneer S загварыг зах зээлд нэвтрүүлсэн үетэй давхцаж байна.
Өнгөрсөн онд тус компани plug-in загварын 113,113 цахилгаан автомашин борлуулснаас 67,429 нь Jeep Wrangler загвар, үлдсэн нь Jeep Grand Cherokee загварын машинууд байжээ.
Plug-in загварын автомашинууд нь Тoyota компанийн Prius гибрид загварын автомашинуудын адилаар дотоод шаталтын хөдөлгүүрийг цахилгаан автомашинтай хослуулснаараа онцлогтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй