Монгол Улсын гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ.
Өнгөрсөн сард Монгол Улсын гадаад валютын нөөц 5,183 сая ам.долларт хүрснийг Монголбанкнаас зарлалаа.
Энэ нь өмнөх сараас 3.97 хувиар, оны эхнээс 5.32 хувиар, өмнөх жилийн мөн үеэс 33.01 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн 3 сард гадаад валютын нөөц 5,250 сая ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч 4 сард 4,986 сая ам.доллар болж буурсан юм. Харин 5 сард дахин өсөлттэй гарлаа.
Хангалттай юу?
Нөөцийн хэмжээ 6 сарын импортын эрэлтийг хангахуйц буюу хангалттай түвшинд байна. Гэсэн ч валютын нөөцийг цаашид улам нэмж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах шаардлага байсаар байна.
Учир нь гадаад валютын нөөц зохистой хэмжээнд байх нь гадаад зах зээлээс ирэх шокийг давах, валютын ханшийн савлагааг тогтворжуулах, импортоор авч буй бараа үйлчилгээний төлбөрийн тогтвортой байдлыг хангах зэргээр тухайн улсын эдийн засагт стратегид нэн чухал ач холбогдолтой байдаг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй