Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Та хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхтэй

Та хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг   шаардах эрхтэй

Та хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхтэй

Та хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг   шаардах эрхтэй 

 

Монгол Улсын Компанийн тухай хуульд компанийн төрлийг

  • нээлттэй хувьцаат компани
  • хаалттай хувьцаат компани
  • хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж 3 ангилдаг. 

МХБ-д нээлттэй ХК 174 бүртгэлтэй байна. Үүнээс 35 нь нээлттэй ХК 2005-2024 онд IPO хийж 618,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон нийтээс татсан байна. Харин 139 нээлттэй ХК нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлагдсан 475 үйлдвэрийн газраас үлдсэн компаниуд юм. 

Эдгээр компаниуд 23,3 тэрбум төгрөгийн хувьцааг бүртгүүлсэн бөгөөд 585,341 хүн эзэмшдэг.

Гэвч энэ хувьцаанаас 20,03 тэрбумыг 1,062 хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа бол 3,3 тэрбум хувьцааг 584,279 хүн эзэмшиж байна. 

Эдгээр тоон мэдээллээс харвал жижиг хувьцаа эзэмшигч давамгайлсан зах зээлд тэдний эрхийг хамгаалах зохицуулалт Компанийн тухай хуульд бий юу? гэсэн асуулт гарч ирнэ. 

Тэгвэл Монгол Улсын Компанийн тухай хуульд жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалахад чиглэсэн хэд хэдэн зохицуулалт байдгаас хувьцаа эзэмшигч хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг тусгаж өгсөн.  

Тодруулбал, тус хуульд зааснаар дор дурдсан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй. Үүнд: 

  • Нийлүүлэх, нэгтгэх, хуваах болон хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах; 
  • Компани энэ хуулийн 11-р бүлэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн; 
  • Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг оруулсан, эсхүл ийм агуулгатай компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан; 
  • Компанийн дүрэмд зааснаас бусад тохиолдлууд ордог.  yesХэрвээ дээрх нөхцөл байдал бий болж, хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардсан үед компани нь зах зээлийн үнээр худалдан авах хуулийн зохицуулалттай байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.