Техаст шинэ хөрөнгийн бирж байгуулагдана
Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын BlackRock болон Citadel Securities компаниуд Техас мужид шинээр байгуулагдах хөрөнгийн биржийн бүтээн байгуулалтыг дэмжиж байна.
Үүнтэй адил сонирхолтой иргэд, томоохон хөрөнгө оруулалтын компаниуд 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.
Техаст шинээр хөрөнгийн бирж байгуулах гэж буй нь АНУ-ын компаниуд хууль зүй болон татварын илүү таатай бодлоготой газар бүртгүүлэх сонирхолтой байгаатай холбоотой.
Тодруулбал, Техас мужид Exxon Mobil, AT&T болон American Airlines зэрэг Fortune 500 жагсаалтад ордог компаниуд бүртгэлтэй байдаг. Мөн өнгөрсөн жил Goldman Sachs компани тус мужид 5000 ажилчидтай салбарынхаа нээлтийг хийжээ.
Техасын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жеймс Ли тус бирж нь бүхэлдээ электроник байх болно гэдгийг мэдэгдсэн бөгөөд Даллас хотын бизнесийн дүүрэгт байрлах юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй